Үндсэн агуулга руу шилжих
Салхи Ус

Нууцлалын бодлого

Салхи Ус таны оруулсан нэр, хүйс, төрсөн огноо, хаалганы зүгийг зөвхөн тайлал тооцоолоход ашигладаг. Үнэгүй тайлалын тооцоо таны төхөөрөмж дээр хийгддэг тул эдгээр мэдээлэл манай серверт очдоггүй. Төлбөртэй тайлал, бэлгийн үед юу хадгалдгийг доор бичлээ.

Тайлалын холбоос дотор таны хариултууд байдаг. Холбоосыг хэнтэй хуваалцахаа та өөрөө шийднэ. Хөтчийн санах ойд (localStorage) сүүлийн тайлалын холбоос хадгалагдах бөгөөд хөтчийнхөө өгөгдлийг цэвэрлэхэд устна.

Төлбөртэй тайлал авахад бид захиалгын мэдээлэл (багц, дүн, огноо, төлбөрийн дугаар) болон тайлалын оролтыг (төрсөн огноо, хүйс, зовнил, хаалганы зүг) хадгална. Энэ нь төлбөрийг баталгаажуулах, төлсөн тайлалыг тань өөр төхөөрөмж дээр ч нээх боломж олгоход хэрэгтэй. Нэр тань хадгалагдахгүй. Давтан, хуурамч захиалгаас хамгаалахын тулд IP хаягийг тань нууцлагдсан (hash) хэлбэрээр хадгална.

Төлбөрийг Bonum төлбөрийн систем хүлээн авна. Таны карт, банкны мэдээлэл бидэнд ирдэггүй.

Бэлэг илгээхэд хүлээн авагчийн нэр, таны нэр, мэндчилгээг бэлэг хүргэхийн тулд хадгална. Хүлээн авагч бэлгээ анх нээсэн цагийг тэмдэглэнэ: бэлгийн хүчинтэй жил нээсэн өдрөөс тооцогддог. PDF татахад нэрийг зөвхөн файл дээр бичихэд ашиглах бөгөөд хадгалахгүй.

Бүрэн тайлалын холбоосонд захиалгын код орсон байдаг. Холбоосыг хуваалцвал түүгээр орсон хүн таны бүрэн тайлалыг (нэр, төрсөн огноотой нь) харна.

Тайлал нь фэн шуйн уламжлалт аргачлалд тулгуурласан бөгөөд мэргэжлийн санхүү, эрүүл мэнд, хуулийн зөвлөгөөг орлохгүй.

Шинэчилсэн: 2026 оны 10-р сар.